“Халифа” ХХК -ийн албан ёсны бүтээгдэхүүн Khalifa.mn нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.
Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд борлуулагчаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна. 3.
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
3.1 “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://khalifa.mn/ (цаашид “Khalifa” гэх);
3.2 “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Khalifa”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
3.3 “Борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
3.4 “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
Хэрэглэгч нь “Khalifa”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Khalifa”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.
“Khalifa” нь борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
Khalifa”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), урьчилсан захиалга (дууссан бараа) гэж ангилна.
Урьдчилсан захиалгын бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Khalifa”-аас Хэрэглэгчид мэдэгдэнэ.
Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрсэн иргэн үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Халифа” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина. Та бараа бүтээгдэхүүнийг худалдан авах 21 насанд хүрээгүй нөхцөлд “Khalifa”-ийн зүгээс танд санал болгох, худалдах боломжгүй.
Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Khalifa”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн албан ёсны сошиал хаягаар шууд бүртгүүлж, “Khalifa”-д нэвтрэх боломжтой.
“Khalifa”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
Хэрэглэгч “Khalifa”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд Khalifa хуудсанд хандан мессэж илгээх боломжтой.
Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
“Khalifa”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Халифа” ХХК хариуцна.
“Khalifa” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөрийг зааврын дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор үүссэн гэж үзнэ.
Захиалга үүсэх, баталгаажих, хүргэлтэд гарах, хэрэглэгч бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд website -д захиалгын статус өөрчлөгдөх болно.
Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал борлуулагчийн хүргэлт хийх хугацаа зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш Борлуулагч талын Хүргэлтийн нөхцөлийн дагуу хүргэнэ.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа Khalifa дээр захиалгын төлөв өөрчлөгдөнө. Мөн “Khalifa” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэрийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний захиалгууд” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
“Khalifa” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь хүлээн авснаар захиалга автоматаар үүснэ.
Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй. Үүнд:
6.4.1 Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, хагарсан, гэмтэлтэй байсан тохиолдолд Борлуулагч нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
6.4.2 Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Захиалга баталгаажсны дараа хүргэлтэнд гараагүй тохиолдолд барааг буцааж болно.
Цахим барааны тэмдэгтүүд нь “Халифа” ХХК-ий өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
“Халифа” ХХК -ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд
9.3.1 Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
9.3.2 Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
9.3.3 Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
9.3.4 Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биеийнхээ өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.