Энэхүү нууцлалын бодлого нь “Халифа” ХХК гаргасан вэбсайтад хэрэглэгдэнэ. Энэхүү нууцлалын бодлого нь “Khalifa” вэбсайт нь таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
Цахим хуудасны аль хэсгээр зочилсон тухай мэдээллийг тэмдэглэснээр агуулга болон бүтцийн сайжруулалт хийх
Цахим шуудангийн харилцаа хэр үр ашигтай байгааг дүгнэх
Бид энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд нэргүй бүртгэл маягаар хүргэж, өөрийн цахим хуудасны харилцаа холбоонд ашиглаж болзошгүй.
Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд хүргэх, Гэрээний зорилгоор
Khalifa вэбсайт -ийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх, Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
Бидний үйлчилгээний талаарх үзэл бодлыг тань онлайн санал асуулга, хэлэлцүүлгийн форумаар дамжуулан асуух Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, Бизнес зорилгоор
Маркетинг хийх, Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор
Статистик болон аналитик зорилго бүхий, Бизнес зорилгоор
Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах, Бизнесийн болон Хуулийн зорилгоор
Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернэт хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээлэл “Khalifa” веб сайтын системд хадгалагдахгүй. Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.
Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:
Бизнесийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцогч хуулийн этгээд
Үйлчилгээ үзүүлэгч компаниуд (зээлийн мэдээллийн агентлаг, төлбөр тооцоог боловсруулагч, бүтээгдэхүүний дистрибьютор, агентууд, цахим хуудасны хост болон хөгжүүлэгчид зэрэг)
Хуульд заасны дагуу хэрэглэгчийн профайл хуудасны URL-д хэрэглэгчийн нэрийг оролцуулан бүртгэдэг гуравдагч этгээдийн хайлтын системтэй
Таныг хууль зөрчиж байна хэмээн үзсэн бол, эсвэл хуулийн дагуу шалгах шаардлага үүссэн тохиолдолд холбогдох гуравдагч этгээдүүдтэй (тухайлбал таны ажил олгогч, сургууль, интернэтийн үйлчилгээ түгээгч, хууль хэрэгжүүлэгч агентлагууд)
Таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдтэй
Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
“Khalifa” -ийн хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.